Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Омикрон хувилбар дэлхийн 89 оронд бүртгэгдсэн

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

Коронавирусийн омикрон хувилбар дэлхийн 89 оронд илэрч, уг хувилбар олон нийтийн дунд тархсан бүс нутгуудад халдварын тохиолдол 1.5-3 хоногт хоёр дахин нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Омикрон хувилбар дельтагаас хурдан тархаж байгаа тул шинэ хувилбар дотоодод нь тархсан орнуудад тун удахгүй давамгайлан тархсан хувилбар болох төлөвтэй байна гэж тус байгууллага мэдээлжээ.

Мөн омикрон вакцинжуулалтын түвшин өндөр, хүн амынх нь тодорхой хувь нь COVID-19-өөр халдварлаад эдгэрсэн орнуудад ч хурдацтай тархаж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Омикроны тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа нь уг хувилбар дархлаанаас зугтдаг, өмнөх хувилбаруудаас илүү дамжих чадвартай эсвэл эдгээрийн аль алийг нь хослуулсантай холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байна гэж ДЭМБ мэдэгджээ.

Ковидын хуулиар гурван яамны төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн даргыг шинээр томилжээ
Ковидын хуулиар гурван яамны төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн даргыг шинээр томилжээ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.