Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын 100 гаруй компаниуд Ковид-19 вирусний шинжилгээний тестийг Европ руу нийлүүлж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 0 секунд

Хятадад үйлдвэрлэсэн туршилтын бүтээгдэхүүнүүд нь Европ болон дэлхийн өнцөг булан бүрт  хүрч байна. Уран зураг: Генри Вонг


Түлхүүр мэдээлэл:

  • Хятадын 100 гаруй компаниуд ковид-19 вирусний шинжилгээний тестийг Европ руу нийлүүлж байна.
  • Гэвч ихэнх нь Хятадад зарагдах зөвшөөрөлгүй байдаг.

Хятадын цагаан сарын баярын үер ковид-19 халдварын дэгдэлт хурдацтай  болж эхэлснээр Нанкин хотын техникчдийг яаралтай цуглуулж, вирусыг оношлох шижилгээний хэрэгслийг боловсруулах ажилд эрчимтэй оруулжээ. Энэ үед ковид-19 халдвар Ухань хотоор дамжин Хятад даяар тархаж байсан юм. Бээжин хот дахь төв засгийн газар аль хэдийн хэд хэдэн оношилгооны тестийн туршилтыг батлан гаргасан хэдий ч хэдэн зуун фирм шинэчлсэн хувилбраар оношилгооны төхөөрөмжүүд боловсруулахыг хичээж байв.

Нанжин Лиминг Био бүтээгдэхүүн үйлдвэрлэгч,үүсгэн байгуулагч Жан Шюүэн: Би Хятадад зөвшөөрөл авах талаар бодож байгаагүй . Яагаад гэвэл Аппликейшн нь их цаг шаарддаг. Урт хугацааны дараа туршилтыг минь баталлаа гэхэд дэгдэлт аль хэдийн дууссан байх байсан. Үүний оронд Хятадад  тархалт хурдацтай тархаж байгаатай холбогдуулан оношилгооны хэрэгслээ дэлхийн бусад улс орнуудад зарж борлуулах нь илүү оновчтой гэж үзсэн.”

Хоёрдугаар сард тэрээр Европын Холбооны орнуудад туршилтын дөрвөн бүтээгдэхүүнийг зарахаар өргөдөл гаргаж, 3-р сард CE-ийн албан ёсны итгэмжлэлийг авсан бөгөөд энэ нь Европын тогтоосон эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчны стандартад нийцсэн гэсэн үг юм. Одоо Жан нь Итали, Испани, Австри, Унгар, Франц, Иран, Саудын Араб, Япон, Өмнөд Солонгос зэрэг орны үйлчлүүлэгчдэд зориулсан захиалгын урт жагсаалттай болжээ.

Одоогоор Жань Шюүэний үйлдвэр маш олон захиалгатай байгаа бөгөөд 24 цагаар ажиллаж, ажилчдаа өдөр бүр гурван ээлжээр ажиллуулаж байгаа юм.

Дэвсгэр мэдээлэл: Нанжин Лиминг Био бүтээгдэхүүн үйлдвэрлэгч,үүсгэн байгуулагч Жан Шюүэн нь 2014 оноос хойш Азийн худалдааны талаар мэдээлэл боловсруулан хүргэж, 2018 онд Олон улсын бизнес эрхлэх борлуулалтын тойм, худалдааны Корреспондентийн Ази дахь редактороор ажиллаж байжээ.

                                                                                                                                                                                                                                                                              Эх сурвалж: SCMP

Угандагийн улстөрчийн КОВИД-19-ийн тухай дуу хит болж байна
Угандагийн улстөрчийн КОВИД-19-ийн тухай дуу хит болж байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.