Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Угандагийн улстөрчийн КОВИД-19-ийн тухай дуу хит болж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 40 секунд

38 настай рэппер гишүүн Боби Вайн (тайзны нэр)-ы “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэхийг уриалсан дуу хит болж байна. Сонсоход аялгуутай, мессеж нь ойлгомжтой гэж хүмүүс магтжээ. Зургийн эх сурвалж: Al Jazeera


Уран бүтээлчээс Уганда Улсын праламентын гишүүн болсон Боби Вайн корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийг сэрэмжлүүлэх зорилгоор тус халдварын тухай шинэ дуу зохиожээ.  38 настай рэппер гишүүн Боби Вайн (тайзны нэр) өмнө нь хамтарч байсан хөгжимчинтэйгээ хамт дэлхийн даяар 38 мянган хүний аминд хүрээд буй “Ковид-19”-ийн халдвараас хамгаалахыг уриалж байгаа юм.

Парламентын гишүүн Роберт Кягуланай Ссентаму (жинхэнэ нэр нь)

“Муу мэдээ нь хүн бүр халдварлах боломжтой

Сайн мэдээ нь хүн бүрт шийдэл бий”...  

“Олон нийтийг халваргүйжүүл гэж сэрэмжлүүлье

Нийгмийн тусгаарлалт, хөл хориогоо хадгалъя” хэмээн дуулж байна. Мөн тэрээр дуундаа корона вурисний халдварын шинж тэмдгүүд болон хэрхэн урьдчилан сэргийлэх, өөрийгөө тусгаарлах нь яагаад чухал болох талаар өгүүлжээ.

Тус дуу YouTube сүлжээнд тавигдсанаас хойш 10 цагийн дотор 700 мянган хандалт аваад байна.

42 сая хүн амтай Уганда улсад өнгөрсөн ням гаригт “Ковид-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Одоогоор 14 хүн халдвар авсны дотор 8 сартай хүүхэд багтжээ.

Г.Мандахбилэгт

 

Улаанбаатар хотод коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гарчээ
Улаанбаатар хотод коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гарчээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.