Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Арбитрын маргааныг хойшлуулж, эвээр хэлэлцээр хийх саналыг Рио Тинто ирүүлсэн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Рио Тинтогоос ирсэн захидлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "

-Ажлын хэсгээс хэлэлцээрийн явцад 34 хувийг тэглэх саналыг удаа дараа тавьж байсан. 2.3 тэрбум ам долларын өрийг тэглэх байна. Энэ нь цаашид 22 тэрбум төгрөгийн өр Монголын Засгийн газарт үүсгэхгүй гэдгийг захидлаар ирүүлсэн.

-Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэгэн болзол тавихгүйгээр цуцлах саналыг хүлээж авснаа илэрхийлсэн.

-Далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулахыг албан ёсоор хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн.

-Гүний уурхайн ашиглалтад орж, олборлолт хийх эхлэх хугацаа 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч 100 хувь хариуцахаар болж, босгосон мөнгө "Эрдэнэс Оюутолгой" компанид бичигдэхгүй гэдгийг хэлсэн.

-Гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээ авч, зардлыг хэмнэнэ.

-Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс Оюутолгой төсөл, эрчим хүчээр хангах гэрээгээ байгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.

Хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг хойшлуулж, эвээр хэлэлцээр хийе гэдэг саналыг ирүүлсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Рио Тинтогийн тавьж буй саналыг хүлээн авч, түр хорооны хурлаар хэлэлцүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулга хийх бэлтгэл ажлыг хангахыг ажлын хэсэгт даалгасан" гэв.

“Дараагийн Оюутолгой, Тавантолгойн ордыг нээхийн тулд хайгуулын зөвшөөрлийг ил тод байлгах хэрэгтэй“
“Дараагийн Оюутолгой, Тавантолгойн ордыг нээхийн тулд хайгуулын зөвшөөрлийг ил тод байлгах хэрэгтэй“
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.