Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дараагийн Оюутолгой, Тавантолгойн ордыг нээхийн тулд хайгуулын зөвшөөрлийг ил тод байлгах хэрэгтэй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.14/ боллоо. Хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдад олгожээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын эрх олгосноор геологи, уул уурхайн төрийн захиргааны төв байгууллага баталдаг. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А28 тоот тушаалаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын сонгон шалгаруулалтын журмыг өнөөдөр үйлчилж байгаа.

УИХ-ын 2020 оны 52 дугаар тоон тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, урт болон дунд хугацааны эдийн засгийн хөгжлийг хангаж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ хэмээн тусгасан байдаг. Гэвч өнөөдрийн нөхцөлд үүнийг хангах боломжгүй байдаг. 2011 онд буюу 10 жилийн өмнө 2070 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологийн хайгуулын ажил хийсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим төгрөгийн геологийн хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Хайгуул, олборлолтын ажил 99 жилийн хугацаанд сайн явж ирсэн. Боловсруулалтын үе шатыг шинээр бий болгоно. Борлуулалт, хуваарилалт үе шатуудад анхдагч хуулийг өргөн барихаар төлөвлөж байгаа.

Хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь дараагийн Эрдэнэт, дараагийн Оюутолгой, дараагийн Тавантолгойн ордыг нээж илрүүлэх, ашиглалтад оруулах, үр өгөөжтэй шинэ техник технологиор боловсруулах, борлуулж ард иргэдэд хуваарилах боломжтой. Үүний хамгийн анхны үе шат болох хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байлгах хэрэгтэй" гэв.

Сангийн сайд: Оюутолгойгоос ирсэн захидлыг Засгийн газар хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ
Сангийн сайд: Оюутолгойгоос ирсэн захидлыг Засгийн газар хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.