Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд: Оюутолгойгоос ирсэн захидлыг Засгийн газар хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 59 секунд

Рио Тинтогоос ирсэн захидлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Оюутолгойгоос ирсэн захидлыг Засгийн газар хэлэлцэж, зарчмын хувьд дэмжиж хүлээн авлаа. Уг захидалд дурдагдсан асуудлууд олон жил яригдсан гэрээ хэлэлцээрийн үр дүн нэлээдгүй урагшилж байгаа юм" гэлээ.

Рио Тинтогийн зүгээс "Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлахаар болсон" гэсэн захидал илгээсэн байдаг.

Уг захидлыг энд дарж унших боломжтой.

Б.Жавхлан: Төрөөс хийгдэх хяналт шалгалтыг цөөлж, зайнаас хяналт тавина
Б.Жавхлан: Төрөөс хийгдэх хяналт шалгалтыг цөөлж, зайнаас хяналт тавина
 
Хүндэтгэх шалтгааны улмаас AMRA “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуг  орхижээ
Хүндэтгэх шалтгааны улмаас AMRA “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуг орхижээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.