Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсоор айлчилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Н.Алтанхуяг: Энэ байдлаараа 70 дахь тунгийн асуудал яригдах нь
Н.Алтанхуяг: Энэ байдлаараа 70 дахь тунгийн асуудал яригдах нь
 
Хотын дарга Х.Нямбаатар Будапешт хотноо зохиогдож буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-д оролцож байна
Хотын дарга Х.Нямбаатар Будапешт хотноо зохиогдож буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-д оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.