Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Рио Тинтогийн өрийг тэглэсэн нь Х.Баттулгын гавьяа шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ Рио Тинтогийн зүгээс "Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлахаар болсон" гэдгийг мэдээлсэн.

Тэгвэл уг асуудал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Рио Тинтогийн асуудал дээр Баянхонгорчууд яллаа. Баянхонгор нутгийн хүү тэнд тэмцэх нь чухал биш. Баянхонгор нутгаас гаралтай Ерөнхийлөгч Х.Баттулгын гавьяа шүү. Тамга барьсан хүн эх орныхоо төлөө байна гэдэг ямар гоё юм бэ.

Өмнөх ерөнхийлөгч нар өөдгүй урвагч нар байсан. Би Рио Тинтотой тэмцэхээс илүү Рио Тинтогийн бууны нохой болсон Монголын эрх баригч нартай тэмцэх нь мах зулгаасан ядаргаатай ажил байсан юм. Баянхонгороос гаралтай Монгол улсын ерөнхийлөгч Монголынхоо төлөө байсан учраас Рио Тинто буулт хийж байгаа юм гэдгийг хэлмээр байна" гэв.

С.Энхболд: Дэлхийн зарим улсуудад дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаж байгаа
С.Энхболд: Дэлхийн зарим улсуудад дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаж байгаа
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна