Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д “Pfizer”-ын вакцины гурав дахь тунг 16, 17 настнуудад тарихыг зөвшөөрлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд өсвөр насны хүүхдүүдийг хамруулахыг зөвшөөрчээ. Ингэснээр тус улсад 16 болон түүнээс дээш насны, хоёр дахь тунгаа хийлгээд хамгийн багадаа зургаан сарын хугацаа өнгөрч буй хүмүүс нэмэлт тунд хамрагдах боломжтой болж байна.

“Pfizer-BioNTech”-ийн вакцинд 16-гаас дээш насныхныг жил орчмын өмнөөс хамруулж эхэлсэн бөгөөд вакцины ашиг тус нь эрсдэлээс давж байгаа нь тодорхой байна. Гэхдээ насанд хүрэгчид, 16, 17 насныханд вакцины үзүүлэх “COVID-19”-ийн эсрэг үйлчлэл нь хоёр дахь тунг тарьснаас хойш цаг хугацааны явцад суларч буйг судалгаанууд харуулж байна” гэж Хүнс, эмийн чанарын хяналтын газрын биологийн үнэлгээ, судалгааны асуудал хариуцсан дарга Петр Маркс мэдээлжээ.

Анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд 10 дугаар сард нийтлэгдсэн судалгаагаар “Pfizer-BioNTech”-ийн вакцины “COVID-19”-өөс хамгаалах үйлчлэл нь хоёр дахь тунг тарьснаас 5-6 сарын дараа 47 хувьд хүрч буурч байгааг тогтоосон байна. Мөн “Pfizer”, “BioNTech” компаниуд вакциных нь “омикрон”-ы эсрэг үйлчлэл гурав дахь тунг тарьсны дараа хамгийн өндөр хэмжээнд хүрч байгааг мэдээлсэн юм. Тодруулбал, хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биетийн түвшин гурван тунг хийлгэсэн хүмүүсийнхээс бага байжээ.

ТАНИЛЦ: Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Монголросцветмет ТӨҮГ-уудын 5.8 их наядын тендерийн 70 хувийг авсан 10 компани
ТАНИЛЦ: Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Монголросцветмет ТӨҮГ-уудын 5.8 их наядын тендерийн 70 хувийг авсан 10 компани
 
Б.Мөнхсоёл: Интермед эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор ...