Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ТӨХК, Монголросцветмет ТӨҮГ зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд 2019-2020 оны хооронд нийт 5.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ. Энэ хугацаанд нийт 4000 гаруй худалдан авалт бүртгэгдсэн бөгөөд нийт худалдан авалтын 70 хувийг 10 компани нийлүүлсэн байна. Ингээд 4.1 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн 10 компанийг танилцуулж байна.
- Хишиг арвин индустриал ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэн Х.Батхишиг гүйцэтгэх захирлын алба хашдаг. Тус компани нь авто зам, замын байгууламжийг барих, засварлах болон уул уурхайн машин тоног төхөөрөмжийн түрээс, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
- Моннис Майнинг ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэн Н.Бямбасүрэн гүйцэтгэх захирлын алба хашдаг. Тус компани нь хүнд даацын машин тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн үйл ажиллагаа, худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
- Спейшлмайнинг сервис ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэн Э.Амарсанаа гүйцэтгэх захирлын алба хашдаг. Тус компани нь үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ хийх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
- Содмонгол групп нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэн Ц.Пүрэврэнчин гүйцэтгэх захирлын алба хашдаг. Тус компани нь шатахуун түгээх станцын түгээгч бэлтгэх мэргэжлийн сургалт, шатахууны жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
- Юнайтедбелаз машинери ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Белорусь Улсын иргэн Slobodskiy Leonid гүйцэтгэх захирлын алба хашдаг. Тус компани нь уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, хүнд даацын өөрөө буулгагч машины засвар, техникийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
- Хаппибьюлдинг ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэн Б.Отгонбаатар гүйцэтгэх захирлын алба хашдаг. Тус компани нь газар тариалан, барилга угсралтын ажил, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
- Тавинлан ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэн Х.Цогнойцамц гүйцэтгэх захирлын алба хашдаг. Тус компани нь 0.4-10кВ-ын цахилгаан дамжуулах шугам,дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга,дагалдах ажил үйлчилгээ, хүнд механизмын сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Дээрх 10 компанийн дөрөв нь "Эрдэнэставан толгой" ХК-ийн оператор компани байгаа юм. Үүнээс үзэхэд төрийн өмчит томоохон уул уурайн газрууд төсвийн хөрөнгийг захиран зарцуулахдаа өөрсдийн харьяа хамаарал бүхий компаниудаас тоног төхөөрөмжийн болон бусад худалдан авалтуудыг хийсээр ирсэн нь ил болж байгаа юм.