Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тосны үнэ сүүлийн 17 жилийн дунджаар хамгийн доод түвшинд хүрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр дэлхийн түүхий газрын тосны үнэ ханш сүүлийн 17 жилийн хугацааны хамгийн доод түвшинд хүрч уналаа. Тухайлбал, WTI (West Texas Intermediate) төрлийн газрын тос баррел нь $20 хүрэхгүй хэмжээнд унасан бол Brent төрлийн газрын тосны баррелийн үнэ $23.03 хүрсэн нь 2002 оноос хойш ажиглагдсан хамгийн бага түвшин юм.

Шинэ коронавирусийн тахлын улмаас дэлхийн улс орнууд хилээ хааж, агаарын тээврийн салбар гүн хямралд орсон нь үнэ унах нэг шалтгаан болж байна.

Нөгөө талаас газрын тосны гол үйлдвэрлэгч орнууд болох Саудын Араб, ОХУ хоёр нийлүүлэлтийн хэмжээгээ бууруулах тал дээр санал зөрөлдсөн нь үнийн дайн өрнөхөд хүргэж байгаа юм.

Хоёр орны зөрчил маргаанд Вашингтоны засаг захиргаа оролцож, зохицуулахыг оролдсон ч үр дүн муутай байна. Тиймээс газрын тосны үнэ ханш цаашид ч үргэлжлэн унах төлөвтэй байгааг зах зээлийн шинжээчид анхааруулжээ.

Эх сурвалж: Business Insider

Хубэй мужийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг эсэргүүцсэн иргэд үймээн дэгдээжээ
Хубэй мужийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг эсэргүүцсэн иргэд үймээн дэгдээжээ
 
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.