Түлхүүр мэдээлэл:
- БНХАУ-д Ковид-19 халдварын тархалт буурсантай холбогдуулан Хубэй мужийн зарим дүүргийн хоорондын зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэр гарчээ.
- Харин тус мужийн иргэд үүнээс болж дахин халдвар дэгдэж магадгүй гэж үзэн эсэргүүцсэн байна.
- Дүүргүүдийн захиргааны байгууллагын зүгээс иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайтар шалган нэвтрүүлэнэ гэжээ.
Коронавирусийн халдварын голомт байсан БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн үед дэгдэлт намжиж, улмаар “Jiujiang”, “Huangmei” гэсэн хоёр дүүргийн хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээхээр болсон байна. Энэхүү дүүргүүд нь Шар мөрний хоёр талд оршдог бөгөөд “Huangmei” дүүргийн иргэд галт тэргээр зорчихын тулд мөрний нөгөө талд гарч “Jiujiang” дүүргийн нутагт байрлах буудлаар үйлчлүүлэх шаардлагатай болдог аж.
Гэтэл иргэдийг чөлөөтэй нэвтрүүлэх нь халдварт өвчнийг дахин дэгдээж болзошгүй хэмээн тус дүүргүүдийн иргэдийн хооронд багагүй зөрчил үүсэж үймээн гарсан талаар Хятадын зарим хэвлэл бичжээ.
Улмаар дүүргүүдийн захиргааны байгууллага энэ асуудлыг дахин хэлэлцэж, иргэдийн эрүүл мэндийн байдлыг шалган нэвтрүүлнэ гэсэн шаардлага тавихаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: SCMP