Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд


Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдэж, 5 170 000 төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.  Энэ үеэр дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст цар тахалын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн, монголын нийт гавьяат цолтнууд, уран бүтээлчдээ хандивын аянд нэгдэхийг уриалсан юм.

Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

CBS  агентлагийн сэтгүүлч Мариа Меркадер Ковид-19 өвчнөөр нас баржээ
CBS агентлагийн сэтгүүлч Мариа Меркадер Ковид-19 өвчнөөр нас баржээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.