Замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх E-POLICE гар утасны аппликейшныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 120 гаруй мянган хэрэглэгч тус аппликэйшнийг гар утсандаа татан ашиглаж байна. Үр дүнд нь нийт 79.198 зөрчлийн мэдээлэл илрүүлж, хариуцлага тооцжээ.
Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцээгүй байдаг. Тодруулбал, нэг цагдаагийн албан хаагчид 1500 тээврийн хэрэгсэл ногдож байгаа нь зөрчлийг бүрэн гүйцэд илрүүлэх боломж хязгаарлагдмал, зарим талаар боломжгүй байдалд хүргэж байгаа юм.
Иймд замын хөдөлгөөний дүрэм сахиулах, болзошгүй аюулыг таслан зогсоох, иргэд бие биендээ шаардлага тавих, зөрчлийн эсрэг нийтээрээ тэмцэхэд хүн бүрийн оролцоо маш чухал байна.
Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв