МАН-ын 30 дугаар их хурал болж байна. МАН-ын даргын зөвлөх, Элчин сайд Ё.Отгонбаяр агаарын тээврийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монгол Улс агаарын тээврийн карго ХАБ болох боломжтой. Үүнийг цааш хөгжүүлж явахгүй бол яг цаг тулсан үед явж явж муу нэртэй луу данстай МИАТ маань л аминд орж вакцин зөөж авчирлаа. Хэрэв агаарын тээвэр хөгжөөгүй байсан бол бид вакцинаа авч ирж чадахгүй байсан. Тийм учраас либериалчлал явах ёстой. Нэг хүн гарч ирээд улсын нийт агаарын тээвэрт өөрийн эрх ашгаа түлхээд, үгүй бол хувийн компаниудад ашиггүй чиглэлээ өгөөд, ашигтайг нь өөрөө хамаад яваад байвал энэ салбар чинь хөгжихгүй нь" гэв.