Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: МАН сонгуульд ялаад байгаа нь тэдний сайных биш, бидний алдааных

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болж байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр "Ардчилсан нам иргэний болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцсээр байх болно. Хүний эрх, эрх чөлөөний асуудал АН-тай салшгүй холбоотой бөгөөд Монголын ард түмэн энэ утгаар нь хардаг гэдэгт би итгэлтэй байна.

Бид хэдийгээр өнөөдөр сөрөг хүчний байр суурин дээр байгаа ч парламентад бүлэгтэй улс төрийн нам гэдгээ онцлон хэлмээр байна. АН сонгуульд ялагдаж, МАН ялаад байгаа нь тэдний сайных биш. Харин бидний алдааных. Алдаанаасаа ангид хэн ч байхгүй. Гагцхүү алдаагаа засдаг, гаргасан алдаагаа давтдаггүй байх нь бидний арга барил байх ёстой" гэв.

М.Тулгат: Залуус АН-ыг өмнөх Ерөнхийлөгч эсвэл Н.Алтанхуяг гишүүнээр төсөөлж байна
М.Тулгат: Залуус АН-ыг өмнөх Ерөнхийлөгч эсвэл Н.Алтанхуяг гишүүнээр төсөөлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.