Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: Залуус АН-ыг өмнөх Ерөнхийлөгч эсвэл Н.Алтанхуяг гишүүнээр төсөөлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болж байна. Үүнтэй холбогдуулан АН-ын нэг талын дарга М.Тулгат үг хэллээ.

Тэрбээр "Чөлөөт зах зээлийн эдийн засаг, парламентийн ардчилсан улс төрийн тогтолцоог сонгосны үр дүнд эхний 20 жилд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 400 байснаас 4000 ам доллар болж 10 дахин өссөн. Энэ бол ардчиллын үр шим. Харин сүүлийн 10 жилд 4000 ам доллар дотроо эргэлдсээр л байна. Улс төрийн ардчилал гажуудаж, мөнгөний улс төр явагдах болсноос болж эдийн засаг хумигдлаа.

Ардчилсан нам хүчтэй байж хүний эрх баталгаажна, хуулийн засаглал бат оршино. АН хүчтэй байж цар тахлын хүнд үеийг давж, эдийн засгаа тэлнэ. Хэдийгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН-ын дотоод асуудал хүндрэлтэй, ээдрээтэй байж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд учир дутагдалтай байсан хэдий ч бид үүнийг болж гэж харж, намаа үндсээр нь шинэчлэх ёстой.

Өнөөдөр залуус АН-ыг ойлгохоо больсон. АН-ыг өмнөх Ерөнхийлөгчөөр, өмнөх Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаар төсөөлж байна. АН өнөөдөр хөгшин, хуучин нам гэж хардаг болсон байна. Ардчиллын үнэ цэн бол залуучуудад хамгийн ойр үнэт зүйл. бид залуу сонгогчид олон нийтээ татаж авах ёстой" гэв.

Омикрон: Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери Улсыг нэмлээ
Омикрон: Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери Улсыг нэмлээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.