Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЭМ ЗЭМ: Манайхан Ф.М.Достоевскийтой уулзсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 5 секунд

Саяхан манай улсын Ерөнхийлөгч нэгэн том уулзалтад оролцохдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан юм билээ.

Тэгвэл уг уулзалтын дараа ОХУ-д айлчилж явахдаа Ф.М.Достоевскийтой уулзаж их чухал асуудлыг талаар ярьсан байна. Ф.М.Достоевский манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа "Гэм зэм" жүжгийг Орфей театрт тавиарай гол дүрд нь Ж.Лхагвыг, Алена Ивановнагийн дүрд Д.Ганцэцэгийг, Лужингийн дүрд Ш.Доржсүрэнг, найруулагчаар нь М.Батболдыг, зохиолыг нь Ядамсүрэнгийн Баяраагаар бичүүлээрэй гэж захисан юм гэнэ лээ.

Заза шалихгүй наргиа төдий зүйл, гол асуудалдаа оръё.

Үзэгчдийг жүжигт татан оролцуулах тухай: Жүжиг РЦНК-гийн гурван давхарт Орфей театрт тоглогдох...

Жүжиг үзэхээр ирсэн иргэд нэг давхарт хувцсаа өлгүүлж, патиараа татуулах үйл ажиллагаа явагдана. Яг энэ үед Үйзэлээр "Родион Романович Раскольниковын шүүх хуралд ирсэн хүмүүс гурван давхрын ... Танхимд суудлаа эзэлнэ үү" хэмээн зарлана.

Эндээс эхлээд үзэгчид өөрийн мэдэлгүй "жүжигчид" болж хувирч байгаа юм. Гурван давхрын хаалгаар орохын өмнө "Петербургийн мэдээ сонины, зууны шүүх хурал алуурчин уу, ардын баатар уу" гэх сонинг орж буй хүн бүрт гардуулдаг.

Уг сонингоор сүүлд нь Д.Ганцэцэгтэй хамт үзэгчид этүди үзүүлдэг. Этүди ч гэж дээ жинхнээсээ шүүх хуралд оролцож буйг анхааруулж буй хэрэг.

Мөн жүжгийн үеэр зарим жүжигчдийг, миний жүжигчид хэмээн нэрийдсэн үзэгчид дундаас тоглуулж байгаа нь биднээс нэг зүйлийг байн байн асуучихаж байгаа юм.

"Чи яг хэн юм бэ? Чи өөрийгөө танихуу" гэж...

Өнгөний тухай: Хар, цагаан... Цагаан хар. Хувцас, тайз, гэрэлтүүлэг бүгд л ийм байлаа. Бачуурмаар, дүр бүхэн нь дотроо амь тэмцэж орилох гээд ч байгаа юм шиг. Тэгсэн хэрнээ чив чимээгүй дүнсгэр ч юм шиг.

Яг алийг нь гээд хэлчихэж болохгүй. Энэ бүхнийг хар эсвэл цагаанаар л илэрхийлж болно.

Тайзны засалт: Тайз яах вэ дээ. Их энгийн элдэв чимэггүй, хүний сэтгэлийн бул хар чулуу шиг гантил өлгөсөн, чанга дуутай шаттай, сонин хүнгэнэж хөдөлдөг, тэр нь ч жүжгийн нэг хэсэг байсан байх.

Хамгийн гол зүйл нь дээр доор хоёр тайзтай, Жүжиг эхлэхэд Раскольнийков тайзны дээд талд сууж шүүх хурал эхэлдэг. Харин доод талд нь цаг хугацааны эргэлт буюу өнгөрсөн болоод өөрийн дотор болж буй зүйлсийг харуулдаг.

Гайхалтай тайз. Ерөнхийдөө илүү дутуу зүйлгүй хоёр талд хоёр ширээ, нэг дээшээ доошоо болдог липтэн тайз тэгээд л болоо.

Өөр юу ч хэрэгтэй билээ дээ.

Хөгжмийн найруулга: Сүмийн л ая байсан. Би тэгж л сонссон. Нэг их хөгжим мэдэхгүй болохоор олон юм яриад яах вэ. Гэхдээ Мармел Адовын ард явдаг ая бол Eventide Mongolia-гийн ая гэсэн шүү. Хөгжмийн найруулгыг хийсэн Eventide, B.L.M.D хамтлагуудад халуун баяр хүргэе.

Аа нэг юм ярьж попроход үзэгчдийн амьсгалах чимээ, тайз эргэх, Раскольниковын гавны холбоос гинж шаржигнах (тэр нь гар нь чичирч галзуурал нь оргилдоо хүрч буйг илтгэж буй хэрэг юм) хүртэл хөгжимлөг сонсогдоод байна лээ.

Дүрүүдийн сонголт

Дэндүү утгагүй юм. Ахиад л Ерөнхийлөгчөө ярихаас. Бичвэр эхлэхийн өмнө манай улсын "ЕӨК" ОХУ-д айлчилж Достоевскийтой уулзах үеэр Раскольнийковын дүрд С.Болд-Эрдэнийг битгий тоглуулаарай. Танайд өөр сонгодог жүжигчин байдаггүй юм уу хаашаа юм гэж асуусан гэнэ лээ. Тэгээд л Лхагваа тоглосон юм.

Ж.Лхагваа гэснээс тэр бол Раскольнийков яг мөн. Гэм нь жаахан "баян" царайтай л болохоос..

Алена Ивановна, Д.Ганцэцэг: Энэ эмэгтэйг би "Солиотой хүүхэн" гэж нэрлэмээр байна. "СОЛИОТОЙ" гэдэг нь салаа утгаар шүү галзуу солиотой гэсэн утгаар биш.

Жинхэнэ дуу алдмаар гайхалтай жүжигчин гэсэн утгаар шүү. Эхний үзэгдэл дээр хувцсаа дөрвөнтөө сольж өмссөн. Миний санаж буйгаар шүү. Хоёр том алаг нүдэндээ хамаг зүйлсийг шингээж аваад буцааж цацаад л....

Одоо ч төсөөлөгдсөөр...

Разумихин Д.Түвшинбаяр: Жаахан сул... Гэхдээ муулж болохгүй
Соня, Мармеладов, Лужин, Дуня, Зосимов, Пульхерия Александровна, Свидригайловын дүрүүд гайхалтай.

Яг үнэндээ ихэнх хошин урлагийнхнаас ийм дүрүүд гарна чинээ санаагүй юм. Бүгдийг чинь үнсмээр санагдсан шүү.

Зохиолын тухай

Үндсэн Гэм зэм зохиолын шугамаас гажаагүй хөрсөндөө татан буулгаж, үг яриа, монологиуд бүгд ойлгомжтой. Үүнийг хоёрхон үгэнд багтааж тайлбарлая гэвэл "ДОСТОЕВСКИЙГ ЭНГИЙМШҮҮЛЭХ" гээд хэлчихэж болох байх.

Жишээ нь: Доктор, профессор Дорлиг, Барилгачин Баяраа, Малчин Мянгаа, Өрлөгчин Өнөрөө, Гагнуурчин Гангаа хэн ч л үзсэн ойлгож болохоор, илүү дутуу уран "Яруусал" байхгүй. Тун дажгүй болсон гэж хэлж болно.

Үйл явдал:

Жүжиг эхлэхдээ шүүх хурал онлайнаар эхэлж, жүжгийн дундуур гар утас, таблет зэргийг ашигласан нь их л гаж шийдэл. Нэлээд хэдэн удаа хөл хорионд орсон зохиолч, найруулагчид арга ч үгүй биз. Энэ нь ч өөрөө дээр дурдсан Достоевскийг энгийншүүлэх гэдэгт ороод явчихна.

Хамгийн гайхшруулмаар үйл явдал бол Мармеладдов-Эрдэнэзааны монологи " Цэнхэр жилээтэг, бор шоотой цамц, ялимгүй эрүүний сахал, галзуурсан юм шиг хоёр улаанаараа эргэлдсэн, гүн гүнзгий нүд ингээд л болоо"

Олон жил улс төрийн алба хашсан түшмэл, архичингаасаа болж өрх гэр нь сүйрч охин нь биеэ үнэлнэ. Харин Мармеладов ониныхоо биеэ үнэлж олсон мөнгөөр архи ууна...

Яг энэ хэсгийг дүрсэлбэл Мармеладов уушийн газар эхнэр хүүхдээ ардаа зогсоочихоод "Охиныхоо биеэ үнэлж олсон мөнгөөр авсан архи, архи, архи, архи, архи..."

Одоо ч нүдэнд харагдсаар...

Түүний галзуу чанга орилоон, тэр ая тэгээд л гүйцээ. Хэт их мэдрэмжиндээ автчихсан, хөл гар салганаж суусан болохоор би яг одоо дүрсэлж чадахгүй нь уучлаарай...

"Би чиний өмнө сөгдөж байгаа юм биш хүн төрөлхтний зовлон шаналалын өмнө сөгдөж байгаа юм"

Үхтлээ зовж шаналсан, галзуурсан,өртэйгөө зууралдсан Раскольныков Соня дээр очно. Соня цав цагаан хувцастай түүнтэй ярилцаж зогсоно. Тэднийг дээд, доод тайзан дээр зогсоож үг болоод үйл хөдлөлийг харуулах хэсэг. Энэ үед Раскольнийков Соняд дээрх үгийг айлддаг.

Яг энэ хэсгээс би чамаас бас өөрөөсөө нэг л зүйл асуумаар болсон. Итгэл үнэмшил гэж яг юу вэ?

Бусад үйл явдын хувьд ч гэсэн гоё ганган чамин хийцгүй гарц гаргалгааг үзэгчдэд үлдээчихсэн байсан. Бидний оюун бодрол сэтгэл мэдрэмжинд итгэж буйн илрэл шүү дээ. Нэг үйл явдлыг ч мөн онцлууштай. Байцаагчийн олон дүртэй арга залийн хуваагдал. Раскольнийковыг шахаж шаардаж, сэтгэл санаагаар бачууруулж чадсан үйл явдал...

Таалагдсан үйл явдлуудын талаар тоочоод яриад байвал бүх л үйл явдлыг ярихаар юм байна. Дэндүү нуршуу заваан, залхаг болох гээд байгаа тул энд хүрээд өндөрлөе. Миний оюун ухаанд итгэж гарц гаргалгаа бодож тунгаах орон зайг үлдээсэнтэй адил би ч та нарт үзэх эрх чөлөөг тань үлдээе. Спойлордоод яах вэ.

ТӨГСГӨЛ:

Би лав энэ жүжгээс муу, муухай, алдаа олж харсангүй, Харж чадахгүй биз. Харин энэ жүжигтэй холбоотой магтаал сайшаал тэнгэрт тултлаа явчихлаа. Одоо харин тэдний болоод бидний олж хараагүй алдаа оноог олж "Амыг нь ар дээр нь гартал алгадаж, хонгыг нь хөх эрээн болтол шавхуурдах-УХААРЛЫН ЧӨДӨР" болсон шүүмжлэл хэрэгтэй байгааг нуух юун.

Ёргио золиг чинь нэг юм мартаж орхих нь. Би тус жүжгийг үзэж дуусчихаад таван хором чив чимээгүй суун гарч явахдаа нэг зүйл бодсон шүү. Тэр нь "БИ ӨДИЙГ ХҮРТЭЛ ӨӨРИЙГӨӨ ГЭЖ БОДОЖ ЯВСАН, ӨӨРИЙГӨӨ" гээчихээд гарч ирсэн юм билээ. Би одоо яг хэн бэ?

Х.Умаахан

NBA-ийн тамирчид гурав дахь тунд хамрагдаагүй бол тоглолт бүрийн өмнө шинжилгээ өгөх журам баталжээ
NBA-ийн тамирчид гурав дахь тунд хамрагдаагүй бол тоглолт бүрийн өмнө шинжилгээ өгөх журам баталжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.