Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 оны 1 дүгээр сарын 29-нд байгуулагдсанаас хойш 10 сарын нүүр үзэж байна. Гэхдээ энэ удаад Засгийн газрын 300 хоног гэж арай ч тэмдэглэхгүй бололтой. Тэгж тоогоор тоглох зав ч өгөхгүй гадаад хүчин зүйлүүдийн нөлөөлөл ихтэй өдрүүд үргэлжилж байна. Харин тэрбээр олон нийтэд амласнаараа “Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэсэн нь үр дүнд хүрээд байгааг статистик үзүүлэлтүүд харуулах боллоо. Тухайлбал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед төрийн дунд шатны албан хаагчидтай холбоотой /хууль сахиулах байгууллагын албан хаагчидтай холбоотой хэргүүдийг оролцуулахгүйгээр/авлигын хэргийг шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо 2020 онд 115 байсан бол одоо 90 болж буурчээ.
Түүнийг “Авлигын индексийг бууруулах ажлын баг” гэгчийг байгуулахад шоолох хүн цөөнгүй байсан. Уг багийг байгуулах болсон шалтгаан нь Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас жил болгон авлигын индексийг гаргадаг бөгөөд Монгол Улс авлигын индексээр 35 оноо дэлхийд 111-д жагссан бөгөөд МАН засгийн эрхийг авсан 2016 оноос хойш 25 байраар ухарсан үзүүлэлттэй холбоотой. Тиймээс Засгийн газар авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлэхээр Авлигатай тэмцэх комисс байгуулсан. Энэхүү баг ньавлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулж “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж байна.
Ерөнхий сайдын зүгээс “Авлигыг бууруулахын тулд хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Ийм төрлийн хэргээр ял эдэлбэл цаашид төрд ажиллах эрхгүй байх зохицуулалтыг хуульд тусгана” гэдгээ ил тод зарласан бөгөөд 2021 онд шүүхээс авлигын хэрэгт холбогдож хэрэг нь шийдвэрлэгдсэн дунд шатны албан тушаалтнууддын жагсаалтаас харахад дээрх ажил үр дүнгээ өгч байна гэж хэлж болохоор байна.
Тухайлбал, уг жагсаалтад боловсрол, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагуудад ажиллагсад, төсвийн захиран зарцуулагчдад холбогдох хэргүүд зонхилж байгаа нь цаашид ийнхүү төрийн байгууллагын албан хаагчид албан тушаалын байдлааурвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах, олон нийтэд ил тод мэдээлэх нь авлигатай холбоотой гэмт хэргийг бууруулах нэг хөшүүрэг болохыг харууллаа.
Ингээд 2021 онд буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын цаг тоолол эхэлснээс хойш буюу сүүлийн арван сарын хугацаанд чухам ямар албан хаагчдад холбогдох авлигын хэргийг шүүхээр хэрхэн шийдвэрлэснийг дорх жагсаалтаас харж дүгнэлт хийнэ биз ээ. Энэхүү жагсаалт нь “шүгэл үлээх” талаасаа ч, нөгөөтэйгүүр авлигын гэмт хэрэгт холбогдогчид шүүхээр хэргээ шийдвэрлүүлдэг үү,тэгсгээд замхардаг гэх ойлголт хэр үндэслэлтэй вэ гэдгийг харуулах биз ээ.

Нийтлэлч: У.Оргилмаа