Коронавирусийн омикрон хувилбар өнөөдрийн байдлаар ОХУ-д илрээгүй байна гэж Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын Тархвар судлалын хүрээлэнгийн хүний өвчнийг оношлох шинэ аргыг боловсруулах эрдэм шинжилгээний бүлгийн дарга Камиль Хафизов ням гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэрбээр “Ням гаргийн байдлаар “омикрон” хувилбар Орост илрээгүй. Үүний зэрэгцээ коронавирусний генийн дарааллыг тогтоох, тэр дундаа саяхан гадаадын орнуудад зорчсон өвчтөнүүдээс сорьц авч тогтоох ажил идэвхтэй хийгдэж байна” гэжээ.
Одоогийн байдлаар Израил, Бельги, Хонконг, Герман, Их Британи, Итали, Австралид халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. “Омикрон” хувилбарын тархалтын гол голомт нь Африкийн өмнөд хэсэг болоод байгаа бөгөөд хамгийн олон буюу 150 орчим тохиолдол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад бүртгэгджээ.