Герман дахь Байгаль орчин судлалын төвийн мэргэжилтнүүд хортой хуванцараар хооллодог бактерийг илрүүлжээ. Тус бактери нь хуванцар ихээр цугларсан газар үүссэн байх магадлал өндөр байна гэж эрдэмтэд үзжээ. Судалгааны багийг ахалж буй эрдэмтэн Херман Херпэйр:
"Энэхүү нээлтийн ачаар бид хуванцар хаягдлын асуудлыг шийдэх боломжтой боллоо" гэж мэдэгдсэн байна.
Энгийн бактериуд хуванцараас ялгарч буй хорт бодисын нөлөөгөөр шууд үхдэг. Харин дээрх бактери нь хуванцар хаягдал ихтэй нөхцөлд амьд үлдэж чаддаг болтлоо хувьсалд орсон байна. Эцэст нь дасан зохицож дууссаны дараа тэрхүү бичил биет гол дуу хуванцраар хооллож чаддаг болсон аж.
Дэвсгэр мэдээлэл: 1950-аад оноос хойш дэлхий даяар нийт 8 тэрбум тонн хуванцар хаягдал тарсан бөгөөд тэдгээр нь байгаль дэлхийд нөхөж баршгүй хохирол учруулж байгаа юм. Энэ нээлтийн ачаар бидэнд тэдгээрээс салах боломж нээгдэж байна гэж эрдэмтэд найдаж байгаа аж.