Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амгалан: Төрөөс шатахууны үнийг чөлөөлж байгаа нь “БИ ҮХЭХЭЭР, ЧИ ҮХ“ гэж байгаа хэрэг

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
14 минут 43 секунд

Хэдхэн хоногийн өмнө төрөөс шатахууны үнийг чөлөөлсөнөөр АИ92 бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. Цаашдаа ч үе шаттайгаар нэмнэ гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл шатахууны үнэ нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч, имфляфи хоёр оронтой тооруу дөхлөө. Цаашдаа хэд болтлоо нэмэгдэх нь ч тодорхой бус байна гэж хэлж болно. Энэ талаар эдийн засагч Д.Амгалантай уулзаж ойрын нэг жилийн хугацаанд шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн нэмэгдэж, имфляци хэдэд хүрэх талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж бензиний үнийг чөлөөллөө. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ. Шатахуууны үнийг чөлөөлсөнөөр ямар үр дагавар гарах вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.

-Монгол Улсын хуулинд шатахуун нь стратегийн ач холбогдолтой бараа гэсэн байдаг. Энэ утгаараа үнийн өсөлтөд шууд нөлөөлж байдаг. Суурь үнийг бүрдүүлдэг учраас шууд үнийг нь чөлөөлнө гэдэг нь цаг үеэ олсон асуудал биш. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсчихсөн байна. Газрын тосны баррель 82.3 ам доллар байна шүү дээ. Энэ өсөлт сүүлийн зургаан сарын хугацаанд 77 орчим доллар дээр тогтвортой байж багйаад сая өсөлт нь 86 доллар хүрлээ. Энэ бид нараас хамаарахгүй өсөлт шүү дээ. Цаад үйлдвэрлэгч ОПЕК-ийн орнуудаас хамааралтай байдаг. Дээр нь биржийн үнэ болон ОХУ-ын хилээс хамаарч байдаг зүйл. Манайх энэ асуудлыг сүүлдээ барьж дийлэхээ байсан л даа. Стратегийн ач холбогдолтой бараандаа төсөв зарцуулахгүйгээр, бодлогогүй явж ирсэн учраас "шоконд" орж асуудлуудтай шууд нүүр тулгарч байгаа юм.

-ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА АСУУДАЛ НЭГДҮГЭЭРТ НӨХЦӨЛ БАЙДЛААС ЗУГТАЖ “БИ ҮХЭХЭЭС, ЧИ ҮХ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ХЭРЭГ”

Өмнө нь шатахууныг нөөцлөх, татварын арга, гэрээний аргууд, үнэ тогтворжуулах аргуудлыг хэрэглээгүй учраас өсөх нь тодорхой зүйл дээр хамагаалах бодлого гаргалгүй алдчихаж байна.

Үнийг чөлөөлж байгаа асуудал нэгдүгээрт нөхцөл байдлаас зугтаж “Би үхэхээс, чи үх гэж үзэж байгаа хэрэг”. Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогч нартаа хамаг юмыг даалгаж байна. Манайд үнийг чөлөөтэй тогтоож байхаар олон шатахуун импортлогч байхгүй.

-ЦААШДАА Ч ШАТАХУУНЫ ҮНЭ ТАСРАЛТГҮЙ ӨСӨХ ХАНДЛАГА АЖИГЛАГДАЖ БАЙНА

Засгийн газар анхнаасаа худлаа амлалт өгч судалгаагүйгээр үнийг нь буулгаж хүчээр барьсан байдаг. Зах зээл дээр үнэ нь өсчихсөн юмыг. Цаашдаа ч шатахууны үнэ тасралтгүй өсөх хандлага ажиглагдаж байна.

Хоёрдугаарт, импортоор шатахуун оруулж ирж байгаа импортлогч нарыг чөөлөөлөх ёстой. Зүгээр оруулдаг хэдхэн компани л оруулах биш, оруулж чадах нь бүгдээрээ оруулах хэрэгтэй. Ингэж байж чөлөөтэй үнэ тогтдог болохоос биш хэдхэн компани байхад чөлөөт үнэ тогтохгүй.

Шатахуун импортолж байгаа компаниудад ямар нэгэн шахалт үзүүлэхгүй байх, тусгай зөвшөөрлийн шаардлага тавихаа болих хэрэгтэй. Гол нь ханган нийлүүлж байгаа нөөц дээрээ анхаарах хэрэгтэй. Үнийн асуудал, чанар дээр төсөв мөнгөө зохицуулаад хэрэглэчихсэн бол манай улс шууд “Гадаадын шоконд” орохгүй байсан.

-ӨНӨӨДӨР ИМФЛЯЦ 10 ХУВЬД ОЧЧИХСОН ЯВЖ БАЙГААГИЙН 30-ААД ХУВЬ НЬ ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМААРАЛТАЙ

-Шатахууны үнэ өсөхөөр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, имфляц хоёр оронтой тоо руу талийж өглөө шүү дээ. Иргэдийн амьдрал ч доройтсоор...?

-Шатахуун суурь үнэ тогтоодог стратегийн гол бүтээгдэхүүн. Гэтэл төр засаг үүнд анхаарахгүй шууд хаясанааас болж юмны үнэ өсөж байна. Ер нь шатахууны үнэ өслөө дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь ойлгомжтой асуудал.

Өнөөдөр имфляц 10 хувьд оччихсон явж байгаагийн 30-аад хувь нь шатахууны үнийн өсөлтөөс хамааралтай. Энэ зүйлийг засаг бидэнд хамаагүй гэж орхиж болохгүй. Өнөөдөр төсөвт хэл ам дагуулдаг, 76 гишүүний жижиг тойрог болгонд хуваарилдаг музей, байшин барилга, барьдаг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Мөн цар тахлын эдийн засгийн хүндрэлээс болж олон шок гарч ирж байна.

Үүнээс хамгаалах болон гарах гарцдаа төсөв мөнгөө зарцуулах хэрэгтэй. Улсын эдийн засгаа эрэмбэлэх нь их чухал. Нэгдүгээрт юу хэрэгтэй байна, хоёрдугаарт, гуравдугаарт гэх мэтчилэн. Нэгдүгээрт үнийн асуудал имфляц байна. Үүний шалтгаан нь бензиний үнэ.

-ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЛЭСЭН Ч ЯАДАГ ЮМ. ТЭР БҮҮ ХЭЛ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТӨСВӨӨС ГАРГАСАН Ч БОЛНО

Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэглэсэн ч яадаг юм. Тэр бүү хэл тодорхой хэмжээний мөнгө төсвөөс гаргасан ч болно. Зах зээл дээр биднээс хамаарахгүй өслөө ч гэсэн тодорхой хугацаанд барьж чадах юм бол энэ хүнд үеийг давж чадна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодлогод тооцоо судалгаа хэрэгтэй гэсэн үг. Ингэхгүй бол болохгүй нь. Гэрээний асуудал, татварын аргуудаа бодож эхлэх хэрэгтэй. ОХУ-ын “Роснефть"-ээс шатахууны 90 хувийг хангаж байна. Гэтэл “Роснефть"-ээс гадна олон том компаниуд байгаа. Энэ газруудтай гэрээ хийх , олон эх үүсвэрүүдтэй болох хэрэгтэй. Зөвхөн дэлхийн зах зээлийн өсөлтөөс гадна шатахуун хангамжын асуудлаас болж үнэ хөөрөгдөж байна. Сая харлаа шүү дээ 30 хоногийн нөөцтэй гэж байгаа хэрнээ яг амьдрал дээрээ хүнд байдалд орлоо.

Хангамж нөөцийн асуудалтай холбоотойгоор шатахууны үнийн асуудал үүсэж байна. Үүн дээр үнийг хүчээр барих оролдого хийнгүүт л импортлогч компаниа хүнд байдалд оруулж барааа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болгосон.

Хэзээнээс энэ асуудалд бэлдэх ёстой байсан бэ гэхээр уул уурхай ашигтай байх үед тооцоолол хийж явах байсан. Жишээлбэл 2018 онд жилийн дүнгээр нефьтийн үнэ 72.4 доллар байсан. 2019 онд буурч 64 доллар, 2020 оны дөрвөн сард 19.5 доллар болсон. Бага үнэтэй байх энэ үеэс авхуулаад л бид бүх аргуудыг хэрэглэж нөөцлөх байсан. Буцаж өссөөр байгаад өнөөдөр 82.3 доллар боллоо. Үнэ нь буурсангүй. Хэдийгээр гаднаас хамааралтай ч гэсэн дотоод нөөц боломжоо ашиглан, анхаарах хэрэгтэй байсан.

-ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРАХ НАЙДВАР БАЙХГҮЙ

-Жилийн дараа шатахууны үнэ хэдэн төгрөг болсон байх вэ. Танд тооцоолол баримжаа байна уу?

-Өнөөдөр шатахууны үнэ буух, өсөх асуудлыг шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ гадаад орнуудын нөхцөл байдлыг сайн анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, Ираны хоригийн асуудал АНУ-тай хэрхэн удаан үргэлжлэх үү, ОПЕК-ийн орнуудын шийдвэрийг сайн харах хэрэгтэй. Шатахууны үнэ өсөх гол шалтгаан хаанаас эхэлсэн бэ гэхээр, 2020 оны дөрөвдүгээр сард шатахуун 19.5 доллар болоход ОПЕК-ийн ууулзалтаар шатахууны нийлүүлтийг багасгасан шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, өдрийн нийлүүлүүлэлтийг 10 сая баррелиар бууруулах шийдвэр гаргаснаас болж үнэ өсөөд эхэлсэн. Хоёр дахь шалтгаан нь цар тахлын нөхцөл байдал дээрдэнгүүт эдийн засаг эрчимжиж эхэлсэн. Эрэлт ихсээд эхэлсэн үед шатахууны нийлүүлэлтээ багасгачихсан учраас өсөхөөс өөр аргагүй болсон. Өдрийн нийлүүлэлт 5.8 сая баррель хомстолтой хэвээр байна.

2021 онд 5.3 сая баррелиар шатахууны хэрэгцээ нэмэгдэж байгаа юм. 2022 онд 3.2 сая баррелиар нэмэгдэнэ. ОПЕК-ийн талаас болон Саудын Арабын зарим гол тоглогч орнуудын шийдвэр өөрчлөгдөхгүй бол шатахууны үнийн өсөлт буурахгүй гэж харж байна. Харин хурдын хувьд жаахан саарч болохоор байна.

Үнэ буурах тал найдвар байхгүй. Зарим шинжээчдийн үзэж буйгаар 80-85 долларт хэлбэлзэнэ гэдэг нь ортой. Цар тахлын өөр давалгаа гарч томоохон улсууд хөл хорьж, хэрэглээ багасдаггүй л юм бол иймээрээ л байна.

-ОПЕК-ийн орнууд болон дэлхийн зах зээл дээр шатахуун үйлдвэрлэгч томоохон тоглогч орнууд нефтийн үнийг бууруулах ямар бодлого барьж ажиллах бол?

-Дэлхийн зах зээл дээр гэрээ хэлэлцээр, гадаад харилцааны асуудал л чухал. Дэхий дээр том шатахууны нөөцтэй орнууд олон байна. АНУ 50 саяын нөөцтэй, Энэтгэх 5 сая, Их Британи 1.5, Хятад 7,5 сая нөөцөлсөн байдаг.

Хэрэгцээгээ бүрэн хангаад ирэхээр зах зээлийнхээ зарчмаар үнэ тогтворжиж биржийн үнэ буудаг. Харин ерөнхий том төрхөөрөө ОПЕК-ийн орнуудын бодлого өөрчлөлт орох, Ираны асуудал шийдэгдэхгүй бол буурахгүй.

-САЯ УБТЗ-ЫН ДАРГЫН АСУУДАЛ ҮҮСЛЭЭ. АХИАД Л ҮҮНТЭЙ ЗЭРЭГЦЭЭД ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХ БАЙХ ГЭЖ ХАРДАЖ БАЙГАА ШҮҮ

-Бензиний үнэ буурахгүй тасралтгүй нэмэгдсэнээр имфляц дагаад л нэмэгдэж, үнийн өсөлт ядуурал нэмэгдэнэ. Та ирээдүйн эдийн засаг, улс орны нөхцөл байдлыг яаж харж байна?

-Өнөөдөр инфляц 9.7 л байна. Яг үнэндээ миний харж байгаагаар аль хэдийн 10 даваад явчихсан. Бид нар хоцорч статистик гаргаж байгаа учраас тэр. Дээрээс нь имфляцийн 30 гаран хувийг бензиний үнийн өсөлт бүрдүүлж байгаа хэдий ч төрийн төсөв мөнгөний буруу бодлого зохицуулалтаас болж байна.

Тодорхой үйлдвэрлэлийг бий болгохгүйгээр улс төрийн амлалтад төсөв мөнгөө зарцуулах юм бол улам л хүнд байдалд орно. Эдийн засгийн барометрүүд чинь зайлшгүй холбоотой асуудлууд. Өнөөдөр бид дэлхийн зах зэлийн тоглолтуудаа хараад шийдвэр гаргах нь бүү хэл хойд урд хийлийн асуудлаа зохицуулж чадахгүй байна. Сая УБТЗ-ын даргын асуудал үүслээ. Үүнтэй зэрэгцээд ахиад шатахууны үнэ өсөх байх гэж хардаж байгаа шүү.

-ЦАХИЛГААН АВТО МАШИНЫ БОРЛУУЛАЛТ ӨМНӨХ ОНООС 80 ХУВИАР ӨССӨН БАЙНА

-Нэг жилийн дараа Монгол Улсад бензин хэд болох вэ. Та яг манай уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Жилийн дараа үнэ өснө. Өсөлтийг хамгаалах бодлого хэрэгтэй. Жишээ, маш олон импортлогч нар байя гэж бодъё, хэн дуртай нь гарч очоод чанарын шаардлага хангасан шатахуун оруулаад ирддэг байя гэж бодъё тэр үед харьцангуй үнийн өрсөлдөөн бий болж үнэ тогтвортой болно.

Гэтэл өнөөдрийн нөхцөлд хэдхэн комдани байхад үнийг сул орхихоор нэмэгдээд л байна. Имфляцид өртөхөөс өөр ямар ч гарц байхгүй. Тэгэхээр өөрийн орлого цалин мөнгөө зөв зүйлд зарцуулах аль болохоор шатахуун бага зарцуулдаг тээврийн хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй. Одоо л гэхэд цахилгаан авто машины борлуулалт өмнөх оноос 80 хувиар өссөн байна.

-Цахилгаан машин гэснээс бензиний үнэ өсөөд ирэхээр цахилгаан машины эрэлт ихсэж үнэ нь нэмэгдэх юм биш үү?

-Нийлүүлэлтийн потенциал, эрэлт зэргээс хамаарна. Манайх шиг шууд юу, юуны духанд хүрэхгүй нэмэгдэхгүй л дээ . Харин бензин арай их иддэг жипнүүдийн эрэлт дагаад багасна гэж харж байгаа.

-Шатахуун оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдийг буруутгах юм?

-Бас нэг талаара өрөөсгөл хараад байгаа юм. Үнэ өсөж байгаа энэ асуудлыг шатахуун импортлогч хэдэн нөхдүүд монополь учраас үнэ тогтоочихлоо гэдэг ойлголтыг ард түмэнд буруу өгөөд байна. Дэлхийн зах зээлээс хамааралтайгаас гадна, төр засаг өөрөө импортлогч компаниудтайгаа гэрээ хэлэлцээр, татвар үнэ тогтворжуулалтын бодлогоор хамтран ажиллах хэрэгтэй. Тэднийг монополь болгоод дэмж гэсэн үг биш шүү дээ. Чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл ч гэдэг юм уу олон шаардлага тавьчихаар олон субект оруулж ирэх боломжгүй болж өрсөлдөөн байхгүй болж байна. Аль аль талын ойлголцол, түншлэл хэрэгтэй. Бүх зүйлийг л хил гаалийн түвшинд ойлголцдог байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгж байж л эдийн засаг зөв горимдоо орно.

Ярилцсан танд баярлалаа.

Өнөөдөр  “Өвлийн идэш” арга хэмжээ эхэлнэ
Өнөөдөр “Өвлийн идэш” арга хэмжээ эхэлнэ
 
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.