Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин вакцины гурав дахь тунгаа тариулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгаа тариулжээ.

Россия 24 сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо Путин “хоёр цагийн өмнө би нэмэлт тунгаа тариуллаа” гэж ярьсан байна. Спутник вакцины нэмэлт тунг тариулахад биед нь ямар нэг хүндрэл үүсээгүйг хэлжээ. Путин энэ оны хавар вакцины бүрэн тунд хамрагдаж байсан юм.

Хэдийгээр ОХУ коронавирусийн эсрэг үйлчлэлтэй хэд хэдэн вакцин бүтээснээ зарлаад байгаа ч иргэдийн хамрагдалт бага байна. Тус улсын хүн амын 36.7 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан байна.

Сүүлийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 9.3 саяыг давж, 258,000 гаруй хүн нас барсан нь Европ тивийн хамгийн муу үзүүлэлт болж байна.

Оросын эрдэмтэд одоо хамрын хөндийд цацах буюу дусаадаг вакцины хувилбарыг бүтээж, туршиж байгаа гэсэн мэдээлэл бий. Өчигдөр ярихдаа Путин энэхүү шинэ хувилбарын туршилтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр 12.00 цагт ҮХЦ-д хандана
УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр 12.00 цагт ҮХЦ-д хандана
 
Даншиг наадмын түрүү бөхчүүдэд 10-15 сая төгрөгийн бай шагнал өгнө
Даншиг наадмын түрүү бөхчүүдэд 10-15 сая төгрөгийн бай шагнал өгнө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц