ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн орнуудын “түрэмгий мэдэгдэл”-ийн хариуд цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихийг тушаажээ. Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарын уулзалтын үеэр ТАСС агентлаг зарласан тушаалыг мэдээлсэн байна.
НАТО-гийн тэргүүлэгч орнуудын дээд албан тушаалтнууд ч манай улсын эсрэг түрэмгий мэдэгдэл хийж байгаа тул Оросын армийн таслан зогсоох хүчнийг “Байлдааны үүрэг хариуцлагын тусгай горим”-д шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нарт даалгаж байгаагаа Путин мэдэгдэлдээ дурджээ.
"Байлдааны үүрэг хариуцлагын тусгай горим" нь ямар агуулгатай гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Путин Украинд хийж буй түрэмгийлэлд нь хөндлөнгөөс оролцвол “хэзээ ч харж байгаагүй үр дагавар”-т хүрч болзошгүйг бус улс орнуудад анхааруулсан юм. Тэрээр Беларусийн нутаг дэвсгэрт агаарын зенитийн пуужин болон бусад дэвшилтэт пуужингийн системийг байрлуулж, Украин дахь өрнөдийн зүгийн хөндлөнгийн оролцооноос сэргийлэхийн тулд флотоо Хар тэнгист байршуулсан аж. Оросын довтолгоо олон зуун хүний аминд хүрсэн. Орос улс нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойш тохиолдож байгаагүй бүх талын дайралт хийх аюул заналхийлэн, Киев, Харьков болон Украины бусад томоохон хотуудын барилга байгууламж руу пуужингийн цохилт өгсөн билээ.
Эх сурвалж: BBC