Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй болсон эрэгтэйг осголтын байдалтай байхад нь олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн “Баруун мод” гэдэг газарт 31 настай, эрэгтэй Н /сэтгэцийн өөрчлөлттэй/ 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагийн үед гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Н-г 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09:10 цагаас эхлэн тус сумын “Баруун гол” гэдэг газраас “Чулуутын булаг” гэдэг газар хүртэл 8 км, “Баруун мод” гэдэг газраас “Зэл” гэдэг газар хүртэл 40 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:00 цагт сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т “Чулуутын булаг” гэдэг газраас осголтын байдалтай байхад нь олж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

“Айрагны өргөө”, “Богд Зонхов“ бурхны хөшөөний төсвийн хөрөнгө оруулалтыг эргүүлэн татъя
“Айрагны өргөө”, “Богд Зонхов“ бурхны хөшөөний төсвийн хөрөнгө оруулалтыг эргүүлэн татъя
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд