Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба: “2009-2019 оны хооронд нийтдээ Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Барилгын тухайн хууль, Гал түймрийн улсын байцаагчдын 10 гаруй дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр уг барилга нь Галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй холбоотой бусад дүрэм, журам, стандартад заасан шаардлагуудыг хангахгүй байна. Мөн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн холбогдох шийдвэрүүд гараад ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд үүсч байгаа нөхцөл байдалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогслоо, амьжиргааны эх үүсвэргүй болж байна гэсэн байдлаар хандаж байгаа. Дам түрээсэлж байгаа гэх 300-400 орчим иргэд, аж ахуй нэгжүүдтэй хийх уулзалтын хуваарь гарсан. Хуваарийн дагуу уулзаж, санал хүсэлтийг нь авч нэгтгэж байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим иргэнтэй уулзсан. Бусад иргэд рүү өдөр тутамдаа нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт ирж уулзах урилга хүргүүлж байна. Бүх иргэдийн саналыг нэгтгээд шийдвэр гаргах байгууллага, албан тушаалтнуудад холбогдох саналаа хүргүүлнэ” гэлээ.


Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо “Урт цагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг жил бүр зохион байгуулдаг. Шалгалтаар галын аюулгүй байдлыг хангахгүй, цахилгааны ил монтаж хийгдсэн гэх мэт олон зөрчил илэрдэг. Тийм учраас холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Хэвлэлийн хурлын төгсгөлд нийт түрээслэгчдийн саналыг авч, нэгтгэн дүгнээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн саналаа гаргаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулна. Эцсийн шийдвэрийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гаргана гэдгийг албаныхан онцолж хэллээ.

Хүүхдийн мөнгийг 3 сарын хугацаанд 10 мянган төгрөг нэмж олгоно
Хүүхдийн мөнгийг 3 сарын хугацаанд 10 мянган төгрөг нэмж олгоно
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.