Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Розалия Ивановна: Чингисийн үеэс монголчуудын цусанд байсан сахилга бат хорио цээрийн үед тод илрэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 36 секунд

Гадны иргэний нүдээр хөл хорионы үеийн монголчуудын амьдрал

Шинэ төрлийн коронавирусийн халдвар манай улсад дотроосоо илрэхгүй байгаа нь гадны олон судлаачдын анхаарлыг татаад байгаа. Тэгвэл манай улсад оршин суугаа гадны иргэд ч энэхүү шалтгааныг эрж хайж байна.

Тэдний нэг болох МУИС-д гэрээгээр ажилладаг Розалия Ивановна Антонова гэх Орос эмэгтэй манай улс халдварын эсрэг хэрхэн тэмцэж буйг газар дээрээс нь харж, тус сэтгэгдлээ бусадтай хуваалцсан байна. Түүний цахим орчинд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.

-Өдрийн мэнд! Би дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг найз нөхөддөө зориулан үүнийг бичиж байна. Улаанбаатарт хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэг бүгд хаагдаад 3 сар болж байна. Энэ хугацаанд Монголын уламжлалт баяр болох цагаан сарыг ч цуцалж, вирусийн халдвартай Францын иргэнийг илрүүлсний дараа нэг долоо хоног хүнс, эмийн сангаас бусад ААН, үйлдвэр, албан газрууд бүрэн хаагдсан. Мөн хөл хорио цааш дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгагдахаар болж, сурагчид хичээлээ зурагтаар үзэж байна.

Монголчууд маш богино хугацаанд нэгдэж, хууль дээдлэгч, нийгмийн хариуцлагатай нэгэн болж, өөрсдийгөө төдийгүй дэлхий нийтийг гайхашруулав. Энд гудамжинд явж буй хүн бүр амны хаалт хэрэглэж, дэлгүүрүүд, байгууллагууд амны хаалтгүй хүмүүст үйлчлэхгүй байна. Засгийн газар нь хүртэл мэдэгдэл хийхдээ амны хаалт зүүж, телевизийн нэвтрүүлэгчид ч бүгд амны хаалттай зурагтаар гарч байна. Энэ нь Монголд чухам юу өгөв?

Хятадтай хамгийн ойр боловч Монгол улс дотроосоо нэг ч халдвар гарсангүй. Харин халдвар илэрсэн 11 хүн нь бүгд гадаадаас орж ирэгсэд юм.

Эндэхийн Эрүүл мэндийн салбар нь дээрх өвчтөнүүдтэй холбоо тогтоосон бүх хүмүүсийг хатуу хянаж, тусгаарлаж, мөн тэдэнтэй хамт онгоцоор ирсэн бүх зорчигчдыг тусгаарласан. Тэд Халдварт өвчний эмнэлэгт халдвар авсан хүмүүсийн амь насыг аврахын төлөө өдөр бүр тэмцэж байгаа бөгөөд өнөөг хүртэл хүний амь нас эндсэн тохиолдол гараагүй. Монгол улсад тогтоогоод буй хөл хорионы дэглэм нь маш олон эерэг үр дүн авчирч байгааг дурьдвал:

  1. Өнөөг хүртэл дотроосоо нэг ч халдвар гараагүй.
  2. Хүүхдийн өвчлөл эрс багассан.
  3. Иргэд зөв хооллох, дархлаагаа сэргээхэд анхаарч, зөгийн бал, чацаргана, цагаан гаа, адууны мах, лимонтой цай зэргийг ихээр хэрэглэх болжээ.
  4. Мөн хүмүүс гэртээ байх хугацаанд гэмт хэрэг ч буурсан байна.
  5. Тэртээ Чингис хааны үеэс л монголчуудын цусанд байсан эв нэгдэл, харилцан туслалцал, сахилга бат нь эдгээр 3 сарын хорио цээрийн үед тод илрэв. Энэ нь дэлхий нийт болон олон сэтгүүлч, эрдэмтэд энэ үзэгдлийг судалж, нутгийн иргэд яагаад өвчлөхгүй байгаа, тэдний нууц нь юу вэ гэдгийг судлахаар ирэхэд нөлөөлсөн юм.
  6. Мөн Монголчууд Засгийн газар болон Эрүүл мэндийн салбарынхаа ажил, үйлчилгээнд сэтгэл дундуур байсаар ирсэн ч, эцэст нь тэднийг үнэлж, хүлээн зөвшөөрч эхлээд байна.
  7. Засгийн газар хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, хүмүүсийн хамгийн өргөнөөр үйлчлүүлдэг 2 супермаркет зөрчил гаргасныг 20 сая төгрөгөөг торголоо.

Ер нь аливаа зовлон бэрхшээл тохиолдоход хүмүүс янз бүрээр хүлээн авдаг. Харин хөл хорио гэр бүлүүдийг улам нягт болгож байна. Аав, ээжүүд гэртээ байж, хүүхдүүдтэйгээ гэрийн даалгавар хийж, тоглож, гэр бүлдээ анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг.

Үүнээс гадна монголчууд ахмад настнууддаа онцгой хүндэтгэлтэй ханддаг хүмүүс. Энэ хандлагаас бусад улс орнууд, тэр дундаа Европчууд суралцах ёстой гэжээ.

Эх сурвалж: Central Asia

Австралид буй Монгол иргэдийн анхааралд
Австралид буй Монгол иргэдийн анхааралд
 
Өчигдөр эрүүлжүүлэгдсэн 115 хүний 11 нь эмэгтэй байна
Өчигдөр эрүүлжүүлэгдсэн 115 хүний 11 нь эмэгтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.