Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барих талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Тэрбээр "Нийслэлийн гэр хороололд 201 мянган өрх амьдардаг. Эдгээр өрхүүдийн хог хаягдлын 48 хувь нь сайжруулсан түлшний үнс байгаа гэх судалгааг 2019 онд хийж байсан. Хог хаягдлын асуудалд жилд орон нутгийн төсвөөс 26 тэрбум төгрөг зарцуулдаг тооцоотой. Цаашдаа энэ хандлага өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Хог хаягдал боловсруулах үйлдвэр барих тухай асуудал олон жил яригдаж байгаа боловч дорвитой шийдвэр гарч чадаагүй өнөөдрийг хүрсэн байна" гэв.