Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанд аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийн асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагуудыг хэрхэн дэмжихийг 2023 оны төсөвтэй нь уяж байгаа. Хог хаягдалгүй болсон, мод тарих санаачилгыг өрнүүлсэн, цахим шилжилтээ хийгэээд, хүнд сурталгүй болсон аймагт 2023 оны төсөв дээр илүү дэмжлэгийг Засгийн газраас үзүүлнэ. Энэ жилийн улсын төсөв орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа. Орлого олох тусам түүндээ нийцсэн хөрөнгө оруулалт авдаг тогтолцоонд орж байна. Үүнийг ашиглах хэрэгтэй" гэв.