Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Задгай”-д шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд гурван хүн цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11 сарын 16-нд Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход “Өсөх трейд” ХХК-ийн “Норд бенз” загварын шатахуун тээвэрлэгч автомашины 60 тонны багтаамжтай шатахууны савыг цэвэрлэж байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 34 настай эрэгтэй Б, Баянгол дүүргийн харьяат 33 настай эрэгтэй А, Баянзүрх дүүргийн харьяат 27 настай эрэгтэй П нар ухаан алдсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.