Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Мод тарина гэдэг урлаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанд аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийн асуудлыг хэлэлцэж байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Тэрбум мод тарих 10 жилийн хөтөлбөр нэлээд ажил болж зардал шаардах тооцоо гарч байх шиг байна. Аймгийн дарга нар, нийслэлийн удирдлагууд та бүхэн хавар бужигнаад л тарьчихдаг. Хамгийн гол нь усалгаа, арчилгааны асуудал байгаа. Олон жил Монголд мод тарих гэж оролдоод тарьсан мод нь дараа хавар нь үхчихдэг. Ийм зүйл болох вий. Үүнээс сэрэмжлүүлэхийн тулд мэргэжлийн хүмүүс сайн ажиллах шаардлагатай.

Модыг 2-3 жил арчилж байж хөрсөндөө сайн сууж ургадаг юм. Болдог бол аймгийн төвүүд, томоохон хот суурин газрууд жилийн дөрвөн улиралд ногоон байдаг мод тарих талаар анхаармаар байгаа юм. Гэхдээ гацуур, нарс зэрэг мод арай үнэтэй, их арчилгаа шаарддаг. Мод тарина гэдэг жижиг урлаг. Өдөр шөнөгүй хөөцөлдөж, усалж торддог" гэв.

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн төсөв үрэлгэн биш үржүүлэхийн хүрд шиг байх ёстой
Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн төсөв үрэлгэн биш үржүүлэхийн хүрд шиг байх ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.