Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Буянжаргал: Өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 149 иргэнийг тусгаарласан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн юм. Өчигдөр Дархан-уул аймагт 34 иргэн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 149 иргэнийг шинээр тусгаарлалтад авсан байна. Тэднийг түргэний галт тэргээр Баянбуурлын амралтад авчирчээ. Мөн орон нутгийн чиглэлд явж буй галт тэрэгнүүдэд 11 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, зорчигчдын халууныг үзэж, асуумж авч ажиллаж байгаа аж. Мөн тэрээр:

"Өчигдөр УОК-ын хурлын шийдвэрээр чартер нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгаж, ганцаарчилсан нөхцөлөөр тусгаарлах шийдвэр гаргасан. Мөн үүнтэй холбогдуулан бид тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдэд тодорхой шаардлага тавих болсон.  Жишээ нь, иргэн тухайн улсдаа заавал коронавирусийн шинжилгээ өгч сөрөг гарсан бол онгоцонд суух эрхтэй. Хэрэв халдварын ямар нэг шинж тэмдэг илрэвэл онгоцонд суулгахгүй. Мөн бүх иргэд амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх, зорчигчид хоорондоо харьцахгүй байх.  Иргэдийн халууныг 2 цаг тутам заавал үзэж байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа. Хэрэв халуунтай байвал тухайн хүнийг арын суудал руу шилжүүлж тусгаарлах зэрэг шийдвэрүүд гарсан" гэлээ.

Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 3633 иргэнийг ажиглалтад авчээ. Харин яг одоогийн байдлаар 2216 иргэн тусгаарлах байранд байгаа аж.

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.