Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ: УИХ-ын даргын урсгал зардлыг 4.9 тэрбумаар нэмэгдүүлж, ХЗДХ-ийн сайдын урсгал зардлыг 2 тэрбумаар бууруулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 51 секунд

“Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд дараах өөрчлөлтүүд оржээ.

1.Үндсэн хуулийн цэцийн даргын урсгал зардлыг 300.0 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын даргын урсгал зардпыг нийт 4,952.8 сая төгрөгөөр, Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 1,664.6 сая төгрөгөөр, Соёлын сайдын урсгал зардлыг 1,400.0 сая төгрөгөөр, Санхүүгийн зохицуулах хорооны урсгал зардлыг 1,427.5 сая төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын урсгал зардлыг 1,000.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 1,738.0 сая төгрөгөөр тооцож төсөлд тусгах;

2.Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнд холбогдох өөрчлөлтийг хийж хөрөнгө оруулалтын зардлыг 81.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх;

3.Хөрөнгийн зардалд өөрчлөлт орсонтой уялдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын урсгал зардпыг 500.0 сая төгрөгөөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 250.0 сая төгрөгөөр, Соёлын сайдын урсгал зардлыг 200.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын урсгал зардлыг 2,000.0 сая төгрөгөөр бууруулах;

4.Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах зардалд өөрчлөлт орсонтой холбогдуулан арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн татаасыг 91.0 тэрбум төгрөгөөр бууруулах;

5.Улсын төсвөөс хариуцах тусламж, үйлчилгээний зардалд тусгагдсан санхүүжилтээс 163.7 тэрбум төгрөгийг Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийг улсын төсвөөс төлөх шимтгэлийн зардалд шилжүүлэх;

6.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн 2 дугаар хавсралтад тусгагдсан 7,569.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 2,769.3 сая төгрөгөөр бууруулж 172,397.2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 38 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 108,836.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэх;

7.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн 2 дугаар хавсралтад тусгагдсан нийт 46 төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилд холбогдох өөрчлөлтийг оруулах;

8.Урсгал болон хөрөнгийн зардалд өөрчлөлт орсонтой холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардал, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутагт улсын төсвөөс өгөх татаасын хэмжээнд холбогдох өөрчлөлтийг тусгах;

9.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохтой холбогдуулан 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, зарцуулах зардал, төвлөрүүлэх орлогын дүнд холбогдох өөрчлөлтүүдийг тус тус тусгажээ.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд дээрх өөрчлөлтүүдийг тусгаснаар зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангасан болно гэлээ.

Төслийн эцсийн хувилбараар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 16,415.1 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,158.7 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон тэнцлийн алдагдал 2,387.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.

Улаанбаатар хотод 4 хэм дулаан
Улаанбаатар хотод 4 хэм дулаан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.