Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой иргэд гудамж талбайд осгож нас барах тоиолдол ихсэх хандлагатай байгааг албаныхан сануулсаар буй. Тодруулбал, сүүлийн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд 29 иргэн осгосон байдалтай нас барсан байна. Үүнээс 51,7 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн.
Осгож нас барсан иргэдийн 58,6 хувь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 41,4 хувь нь бусад шалтгааны улмаас осгож нас барсан байна. Үүний 27 хүн нь эрэгтэй, 2 эмэгтэй хүн байна.
Иймд иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнийгээ орой үдшийн цагаар ганцааранг явуулахгүй байхад анхаарах шаардлагатай байгаа юм.