Сүүлийн өдрүүдэд иргэд мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй явж байгаад мөс цөмөрч голд живж нас барах харамсалтай тохиолдлууд тасрахгүй байгааг албаныхан сануулж байна. Тухайлбал, энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Шишхэдийн голын мөс цөмөрч 37 настай эмэгтэй иргэн Д.Б, 57 настай эрэгтэй П.Б нар Уаз фургон маркийн автомашинтайгаа живж нас баржээ. Осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг тус аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид явуулж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын мөс цөмөрч, хоёр иргэн автомашинтайгаа живж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.