Их Британийн Биобанкны судлаачид 88,000 сайн дурынхныг судалгаанд хамруулахад зүрх, судасны эрүүл мэндийг сайжруулахад 22.00 цагаас оройн 23.00 цагийн хооронд унтах нь хамгийн тохиромжтой цаг хэмээн тогтоожээ.
European Heart Journal сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд эрдэмтэд сайн дурынхны зүүсэн бугуйн цаг шиг төхөөрөмж ашиглан унтах, сэрэх цагийн талаарх мэдээллийг цуглуулсан байна.
Мөн тэд сайн дурынхны зүрх, цусны эргэлтийн эрүүл мэндийн хувьд юу тохиолдсоныг дунджаар зургаан жилийн хугацаанд ажигласан аж.
Судалгаанд оролцсон нийт 88,000 хүний ердөө 3000 гаруй нь зүрх судасны өвчнөөр өвчилсөн бөгөөд эдгээр тохиолдлын ихэнх нь 22.00-23.00 цагаас хожуу эсвэл эрт унтдаг хүмүүст тохиолдсон аж.
Эх сурвалж: BBC