УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн.
Тэгвэл "No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс өнөөдөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлжээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийж, Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тавихаар санаачилсан байна. Энэ дагуу тэрбээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хамгийн эхний гарын үсгийг Д.Ганбат өөрөө зурсан байна.
Тэд давхар Үндсэн хуулийн цэцэд хандаж, “Жагсаал, цуглаах зохион байгуулах тухай хууль нь өөрөө иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байна” гэсэн агуулгаар мэдээлэл хүргүүлэхээр болжээ.