Ардчилсан намын Онц их хурлын үр дүн, намын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл "21 аймгаас төлөөлөгчид ирж, ирц 100 хувьтайгаар намын Онц их хурлаа хийж, шийдвэрээ гаргасан. Бид дотоод маргаандаа цэг тавьсан. Учир нь эрх бүхий байгууллагаас АН-ын асуудлыг шийдсэн, Онц их хуралд АН-ын бүх гишүүд, өмнө нь даргаар ажиллаж байсан хүмүүс оролцсон, мөн ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүс оролцсон. Улмаар АН доторх асуудлыг төрийн байгууллага, эрх баригчид шийдэхгүй, АН-ын гишүүд өөрсдөө шийднэ гэдгийг онцолсон.
Бид Монгол Улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана. Нөгөө талд байгаа нөхдүүддээ "Хаалга нээлттэй байгаа шүү". "Та бүхэнтэйгээ хамтарч ажиллах үүд хаалга нээлттэй байгаа" гэдгийг хэлье" гэлээ.