Иракийн Ерөнхий сайд Мустафа Аль-Кадхими руу ням гарагт тэсрэх бөмбөг ачсан нисгэгчгүй онгоцоор халджээ.
Багдадын ногоон бүсэд байрлах өндөр хамгаалалттай түүний эзэмшил рүү тэсрэх бодис тээвэрлэсэн гурван дрон нэвтэрсэн байна. Мустафа Аль-Кадхимийн хамгаалалтын албаныхан гурван дроны хоёрыг амжилттай устгасан ч, зургаан хамгаалагч нь хүнд шархаджээ.
Иракийн цэргийнхэн "Аль-Кадхими ямар ч гэмтэл аваагүй, биеийн байдал нь сайн байгаа бөгөөд энэ бүтэлгүй оролдлоготой холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч байна" гэж мэдэгдэв.