Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлж үлдээгээд явсан иргэний цогцсыг олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Увс аймгийн Бөхмөрөн сумын "Хужирт" гэх газарт УАЗ-31512 загварын автомашин энэ сарын 3-ны өдрөөс хойш эзэнгүй байжээ. Улмаар жолооч Д нь автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлаад явсан байдалтай байна гэсэн мэдээллийг энэ сарын 6-ны өдөр онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн иргэд 60 км замыг туулан 18:20 цагт очиход Д/28 настай, эрэгтэй/-гийн автомашинаас нь зүүн зүгт 6 км-ын зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олдсон байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, энэ сарын 7-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, 12:35 цагт “Хужирт” гэдэг газраас баруун зүгт 2 км-т “Мөстийн гол” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Элон Маск Tesla дахь хувьцааныхаа 10 хувийг худалдахаар болжээ
Элон Маск Tesla дахь хувьцааныхаа 10 хувийг худалдахаар болжээ
 
Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногоос И-Монголиад иргэн бүрийн нэр дээр Хуримтлалын нэгдсэн сангийн шинэ данс нээгдэнэ
Д.Амарбаясгалан: Ирэх долоо хоногоос И-Монголиад иргэн бүрийн нэр дээр Хуримтлалын нэгдсэн сангийн шинэ данс нээгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.