Элон Маск Тесла дахь өөрийн эзэмшиж буй 170.5 сая хувьцааныхаа 10 хувийг худалдах эсэх талаараа Twitter-ийн хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулжээ.
Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Маск "Би Теслагийн хувьцааныхаа 10 хувийг зарахыг санал болгож байна. Та үүнийг дэмжиж байна уу" хэмээн жиргэжээ.
Much is made lately of unrealized gains being a means of tax avoidance, so I propose selling 10% of my Tesla stock.
— Lorde Edge (@elonmusk) November 6, 2021
Do you support this?
Санал асуулгыг нийтлэснээс хойш гурван цагийн дараа сая гаруй хүн санал өгсөн бөгөөд 57.9 хувь нь тийм, 42.1 хувь нь үгүй гэж санал өгсөн байна.
Ингэснээр Элон Маск Tesla дахь хувьцааныхаа 10 хувийг худалдахаар болж байгаа юм.
Эх сурвалж: CNN