МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба таалал төгсчээ. Тэрбээр 50 насандаа хүнд өвчний улмаас ийнхүү тэнгэрт дэвшсэн байна.
Түүний хувьд 2007 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан ба 2014 онд Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томилогдож байсан билээ.