Төрөлт эрс буурч, нас баралт нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Хүн амын дунд төрөлт буурсан бол нас баралт нэмэгджээ. Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны есөн сарын байдлаар 43116 эх амаржиж 43428 хүүхэд төржээ. Энэ бол өмнөх оны мөн үеэс амаржсан эх 11.5 хувь буюу /5616/, төрсөн хүүхдийн тоо 11.4 хувь буюу 605-аар тус тус буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооны хоёрдугаар улирлын тайланд дурджээ. Статистик харвал, 2021 оноос төрөлт эрс буурчээ. Тоон мэдээллээр,

  • 2021 онд 54896 буюу 16.2 хувь
  • 2022 онд 48084 буюу 14 хувь
  • 2023 онд 49033 буюу 14 хувь
  • 2024 онд 43428 буюу 12.5 хувьтай байна.

Харин энэ оны есөн сарын байдлаар 13219 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 298 хүнээр нэмэгдсэн буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

Нас баралт Улаанбаатар хот болон Төв, Говьсүмбэр, Хөвсгөл, Говь-Алтай, Сэлэнгэ, Булганд улсын дунджаас 0.1-0.7 хувиар илүү байна.

Тодруулбал, статистик мэдээллээр, 1000 хүнд ногдох төрөлт 12.5, нас баралт 3.8, ердийн цэвэр өсөлт 8.7 байна. 1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Төв, Говьсүмбэр, Хөвсгөл, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Булган, Архангай аймагт улсын дунджаас 0.1-0.7-оор илүү, Өвөрхангай, Увс аймагт улсын дундаж түвшинд, бусад аймагт 0.1-0.9-өөр бага байгаа юм.

МАН-ын бүлэг тодорхойгүй шалтгаанаар хуралдаагүй бол АН-ын бүлэг хуралдаж байна
МАН-ын бүлэг тодорхойгүй шалтгаанаар хуралдаагүй бол АН-ын бүлэг хуралдаж байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!