Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Талийгаач эмчийн нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн баг ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч шөнийн ээлжинд гарч ажиллаж байгаад нас барсан талаар мэдээлсэн билээ. Эмч ажлын байран дээрээ амьсгал хураасан явдалд ЭМЯ-наас эмгэнэл илэрхийлжээ.

Тодруулбал, "ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х нь 2021 оны 11 сарын 02-03-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан юм. Их эмч Х нь 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас барсан байна.

Их эмч Х нь ажил үүргийнхээ дагуу өвчтөнгүүдээ үзэж дуусаад амрахаар амрах өрөөндөө орсон болно. Эмчийг өрөөнд нь орсноос хойш хэсэг хугацааны дараа сувилагч дуудахаар очиход зүрх нь зогссон байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээг авсан боловч зүрх, амьсгал сэргээгүй.

Талийгаач Х нь хуваарийн дагуу ажилдаа гарахдаа ямар нэгэн зовиургүй байсан бөгөөд нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байгаа болно. Талийгаач Х нь энгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт жижүүртэй хонож байсан болно.

Талийгч Х нь ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажиллаж байсан туршлагатай эмч байлаа" гэжээ.

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.