ЭХЭМҮТ: Зоос залгисан 4 настай хүүхдийн зоосыг амжилттай авч эмчилгээг үргэлжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Олон нийтийн сүлжээнд "4 настай хүүхэд зоос залгисан" асуудлаар мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-өөс тайлбар гаргажээ. Тодруулбал,

"А овогтой А, 4 настай, эрэгтэй хүүхэд энэ сарын 03-нд "Зоос залгисан" гэх шалтгаанаар Хүүхдийн яаралтай тусламжид хандсан. Рентген шинжилгээгээр ходоодонд гадны биет (зоос) байгаа нь тогтоогдсон.

Тухайн үед эмчийн зүгээс гадны биет нь зарим тохиолдолд 48 цагийн дотор өтгөнөөр гадагшлах боломжтой тул хоолоо сайн идүүлж, ажиглалт хийхийн зэрэгцээ 2 хоногийн дараа хяналтад ирэх зөвлөгөө өгч буцаасан.

Дөрөвдүгээр сарын 05-ны өдөр дахин ирж үзүүлсэн бөгөөд дурангийн (ЕМА) аргаар авах заалттай байсан ч хүүхэд хоол сойгоогүй байсан тул дөрөвдүгээр сарын 06-нд хоол сойж ирэхийг зөвлөн буцаасан.

Мөн өдөр хүүхэд дахин ирж, холбогдох шинжилгээ, үзлэг хийгдсэний дараа дурангийн (ЕМА) аргаар ходоодноос гадны биет (зоос)-ийг амжилттай авсан. Үүний дараа холбогдох тасагт шилжүүлэн хэвтүүлж, цаашдын хяналт, эмчилгээг үргэлжлүүлж байна.

Манай эмнэлэг нь тухайн тохиолдолд эмнэлзүйн заавар, стандартын дагуу шат дараалсан тусламж үйлчилгээ үзүүлсэн болно.

Нэмэлтээр, товлолын бус буюу нэмэлт цагаар үзүүлэх үйлчилгээг үндсэн цагийн үзлэгийн дундуур зохион байгуулдаг тул тодорхой хэмжээний хүлээгдэл үүсэх боломжтой байдаг. Мөн яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдийг эрэмбэлэн түрүүлж үздэг журмыг баримталдаг.

Хүүхдүүд амандаа янз бүрийн зүйл хийх, санамсаргүйгээр залгих тохиолдол элбэг байдаг тул эцэг, эх, асран хамгаалагчид энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна" гэжээ.

ДЭД ХОРОО: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой иргэдийн гомдлыг хэлэлцэнэ
ДЭД ХОРОО: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой иргэдийн гомдлыг хэлэлцэнэ
 
Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ААШТ-ийг зорилоо
Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ААШТ-ийг зорилоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!