Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй.

Мөн шүүгдэгч Т.Гэрэлт-Одын өмгөөлөгч Ж.Болдбаатар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ

Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.