Брүүклин Нетс, Детройт Пистонс багууд улирлын эхний учраа таарсан тоглолтоо хийж, 117:91 харьцаагаар Брүүклин яллаа. Ингэснээр Брүүклин улирлын дөрөв дэх хожлоо байгуулж, бүсийн наймдугаар байрт бичигдэж байна.
Өнөөдрийн тоглолтод Нетсээс Жэймс Хардэн 18 оноотой трибл дабл хийж багаа хожилд хөтөлсөн бол Кэвин Дурант 23 оноо, Ламаркус Алдриж 16 оноо авч хожилд тус хүргэжээ. Харин Пистонсоос Кори Жосеф 13 оноо авснаараа өнөөдрийн тоглолтод багаасаа хамгийн өндөр оноо авсан тоглогч болов.
Жэймс Харден өнөөдрийн тоглолтод трибл дабл гүйцэтгэсэн нь түүний энэ улирлын эхний трибл дабл болж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн улиралд нийт 12 трибл дабл гүйцэтгэжээ.