Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1095 тохиолдол шинээр илэрч, зургаан хүн энджээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 43 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1095 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 808 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 287 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 1593 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 9464

-Хүндэвтэр 7041

-Хүнд 2220

-Нэн хүнд 368 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 47487 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 19093иргэн байна. Үүний 1248 нь жирэмсэн, 3184 хүүхэд байна.

May be an image of map and text

Боксын ДАШТ-д оролцох монгол тамирчдын өрсөлдөгчид ТОДОРЛОО
Боксын ДАШТ-д оролцох монгол тамирчдын өрсөлдөгчид ТОДОРЛОО
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.