Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудалд эрсдлийн үнэлгээг дахин хийхээр болсон“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 2 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүүхдийн өвчлөл, сургуулийн өмнөх боловсролын орчинд эрсдлийн үнэлгээ хийсний дүнд 11 дүгээр сараас 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэнэ хэмээн мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар өнөөдөр УОК-ын нэгдсэн шуурхай штабын хурлын үеэр дельта хувилбарын тархалт өндөр байгаагаас гадна томуугийн улирал ирж байгаатай холбогдуулан ЭМЯ-ны зүгээс 2-3 настнуудыг танхимаар цэцэрлэгт хамруулах асуудалд тодорхой байр суурийг илэрхийлээгүй гэдгээ мэдээлсэн.

Харин тус асуудалд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Өнөө өглөө Боловсрол, шинжлэх ухаан сайд, төрийн нарийн бичгийн дарга болон бусад албаныхантай холбогдсон. Сургуулийн орчны эрсдлийн үнэлгээг дахин хийх гэж байгаа. Эрсдлийн үнэлгээний үр дүнд тулгуурлан цаашид хэрхэх тал дээр тодорхой шийдвэрүүд гарна" гэлээ.

“Роснефть“ компани Монгол Улсад нийлүүлэх шатахуунаа гэрээний дагуу бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ мэдэгджээ
“Роснефть“ компани Монгол Улсад нийлүүлэх шатахуунаа гэрээний дагуу бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ мэдэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.