Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Идэрбат: Төрийн албан хаагчийн шалгалтад арай гэж тэнцээд төд удалгүй цалингаа голоод ажлаасаа гардаг явдал бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн илтгэлийг сонслоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Ирэх арванхоёрдугаар сараас эхлэн багийн иргэдийн нийтийн хурлууд хийгдээд эхлэхээр төрийн албан хаагчдад тавигдаж байгаа шаардлагуудыг хэрхэн тодорхойлох вэ. Үүнээс болоод төрийн анхан шатны нэгж болох багт нэлээд асуудлууд үүсэх байх. Гаж зуршилтай гэдгийг юу гэж үзэх вэ. Эрүүл мэндийн салбарынхан магадгүй тамхи татдаг хүнийг гаж зуршилтай гэж хэлэх байх. Төрийн албаны хуулинд анхан шатад хүндрэлтэй зүйлүүд үүсэж байгаа. Орон тоо сулрахад төрийн албан хаагчийн шалгалт өгөөд тэнцдэггүй, арай гэж тэнцсэн нэг нь төд удалгүй сумын засаг даргын цалингаа голоод гардаг. Төрийн албаны хуулиа нийтэд нь авч үзэх хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төрийн албаны тухай хуульд энэ асуудлыг зааж өгсөн. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно. Энэ хуулиндаа оруулж болно, тусад нь хууль гаргасан ч болно. УИХ-аас төрийн албан хаагч ёс зүйн хариуцлагын тухай хуулийг боловсруулж байгаа.

3600 улс төрийн албан тушаалтнуудаас томилогддог нь 2726 байгаа. Өөрөөр хэлбэл дийлэнх нь улс төрийн томилгоотой гэсэн үг. Энэ хүрээнд ёс зүйн хэм хэмжээний асуудлыг тавихаас өөр гарцгүй. Төрийн албанд ажилласан дадлага, туршлагаас гадна цаашдаа Монгол төрийг хүчтэй байлгах үүднээс анхан шатнаасаа авахуулаад өндөр албан тушаалтан хүртэлх шалгуур хариуцлагын асуудлыг хуульчилж байж Монголын төр цаашдаа хүчтэй байх нөхцөл байдал бүрдэнэ" гэлээ.

С.Жавхлан дөрвөн тэрбум төгрөгийн асуудлаар тайлбар өгөхөөс удаа дараа татгалзжээ
С.Жавхлан дөрвөн тэрбум төгрөгийн асуудлаар тайлбар өгөхөөс удаа дараа татгалзжээ
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.